ДОРНОГОВЬ: Нийтийн их цэвэрлэгээнд сургуулийн сурагчид нэгдлээ
Сайншанд сумын ЗДТГ-аас зохион байгуулж байгаа бүх нийтийн цэвэрлэгээнд ерөнхий боловсролын I, II, III, V, VI сургуулийн 400 гаруй сурагч нэгдэж, хүүхэд залуучуудын их цагийг өнгөрүүлдэг нийт найман багийн 38 тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэжээ.
“Иргэдэд ээлтэй Эрүүл хот-2023" зорилтот жилийн хүрээнд Сайншанд сумын ЗДТГ-аас хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтыг хийх ажлыг байгууллага аж ахуйн нэгжүүд болон иргэдийн хамтын оролцоотойгоор гүйцэтгэж байна.