Нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

263

Сайншанд сумын ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран шинэ оны өмнөхөн нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Тус сум найман багтай бөгөөд баг тус бүрт нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж, нийт 257 аж ахуйн нэгж, байгууллагын 781 албан хаагч, 393 иргэн хамрагджээ. Нийт 61,6 га газрын 36,1 тонн хог хаягдлыг цэвэрлэн цуглуулж хогийн цэгт төвлөрүүлсэн байна.
Иргэдийн эрүүл орчинд ажиллах, амьдралын таатай нөхцөлийг хангах, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор гэр хороолол, орон сууц болон гудамж, талбайн орчны хог хаягдлыг цэвэрлэлээ гэж албаныхан мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn