Тав дахь удаагийн ариутгал халдваргүйтгэх ажлыг зохион байгууллаа

857


Сайншанд сумын ЗДТГ-аас "Эрүүл хотыг дэмжих" жилийн хүрээнд “Covid-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тав дахь удаагийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг есдүгээр сарын 17-нд зохион байгууллаа.
Албаныхан "Тохижилт-Сайншанд" хот тохижилтын газартай хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын гадна талбай, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хамруулан ариутгасан байна.Улсын Онцгой комиссын 29 дүгээр хуралдааны шийдвэр гарсантай холбогдуулан Дорноговь аймгийн Онцгой комиссоос соёл урлаг, олон нийтийн үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээ, нийтийн үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу өнөөдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж байна.
Гэсэн ч цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг сахин үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллага, аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл авч хэвийн горимд шилжин ажиллах, сургуулийн өмнөх болон бүх шатны байгууллага, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn