Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

5
Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүс албан ёсоор нээгдсэн нь Чөлөөт Худалдааны Бүсийг шинэчлэх стратегийг цаашид хэрэгжүүлэх чухал байр суурь бөгөөд шинэ эрин үед өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх чухал арга хэмжээ болох юм. Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Бүсийг байгуулахтай холбоотой янз бүрийн ажлуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ӨМӨЗО-ны Эрчим Хүчний Товчооны нарийн бичгийн дарга,товчооны дарга Цао Сиян сурвалжилгаа хүлээв.Тэрээр: 
-Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Бүсийг барихыг зөвшөөрснөөс хойш ӨМӨЗО-ны Эрчим Хүчний Товчоо эрчим хүчний нөөц бололцоо, аж үйлдвэрийн үндэс суурь, институийн шинэчлэлд анхаарлаа хандуулж, эрчим хүчний салбарын өөрчлөлт, шинэчлэл, ногоон, нүүрстөрөгчийн бага ялгаруулалттай хөгжлийг чөлөөт худалдааны бүсийн нээлттэй байдал, инновацтай гүнзгий уялдуулж, ажлыг бүх талаар ахиулж байна гэв. 
Өвөр Монгол эрчим хүчний нөөцөөр баялаг, ӨМӨЗО-ны Эрчим Хүчний Товчоо чөлөөт худалдааны бүсийн бодлогыг ашиглан цахилгаан үйлдвэрлэх, сүлжээ, ачаалал, хадгалалтын нэгдсэн зохион байгуулалтыг зохицуулж буй. Хөвчийн цөл, Тэнгэр цөлд томоохон хэмжээний салхи, нарны эрчим хүчний бааз барих ажлыг хурдасгаж, Бээжин рүү ногоон цахилгаан дамжуулах зэрэг муж орон хоорондын цахилгаан дамжуулах төслүүдийг төлөвлөж, хэрэгжүүлж буй. Хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах сүлжээг сайжруулж, Хорингэр цахилгаан сүлжээний ачааллын чиг хандлагыг шинжилэн үнэлж, Чөлөөт худалдааны бүсийн эргэн тойрон дахь шинэ эрчим хүчний нөөцийг уялдуулан ногоон цахилгаан эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэх санал болгов. Төсөл хэрэгжүүлэгдэсний дараа ногоон цахилгааны хэгэглээ бүхэнийг хамарч,цахилгаан эрчим хүчний үнэ хямд, найдвартай давуу талууд бүрэн илэрэх болно.
Чөлөөт худалдааны бүсийн бүс бүрт шинэ эрчим хүчний агуулахын төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлж, бүс нутгийн гол цахилгаан сүлжээ болон хот, хөдөөгийн түгээлтийн сүлжээг шинэчлэж, хил дамнасан цахилгаан дамжуулах цар хүрээг өргөжүүлэх болно.
ӨМӨЗО-ны Эрчим Хүчний Товчоо Чөлөөт худалдааны бүсийн институийн инновацын давуу талыг ашиглан шууд ногоон цахилгаан холболт, нэмэлт түгээлтийн сүлжээг буй болгохыг дэмжиж байна. Үүнд шинэ цахилгаан ачаалал, устөрөгч дээр суурилсан ногоон түлш, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хатуу шаардлага бүхий экспортод чиглэсэн аж ахуйн нэгжүүд, нүүрсээр ажилладаг болон хийгээр ажилладаг өөрийн эзэмшлийн цахилгаан станцууд, электролитийн хөнгөн цагааны үйлдвэрлэл зэрэг багтана. Бас сэргээгдэх эрчим хүчний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг хянаж батлах ажлыг хурдасган, тус бүс нутгийн төслүүдийг бүртгэж батлах ажлыг 99% хувиаас дээш түвшинд хүргэж, ногоон гэрчилгээ олгох үндэс суурийг тавьсан байна.
 Устөрөгчийн эрчим хүч, эрчим хүчний хадгалалт зэрэг ирээдүйн салбаруудын хөгжлийг хурдасган, ногоон устөрөгчийн хоолой барих ажлыг дэмжиж, Хятадын үндэсний ногоон устөрөгчийн үйлдвэрлэлийн туршилтын бүсийг байгуулж байна. Мөн шинэ эрчим хүчийг тооцоолох хүч, талст цахиур, хайлшин шинэ материал зэрэг дэвшилтэт салбаруудтай гүнзгий нэгтгэхийг дэмжиж байна.
Чөлөөт худалдааны бүсийн нээлттэй тавцанг ашиглан дэвшилтэт бага нүүрстөрөгчийн технологийг нэвтрүүлж, төв болон орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Уламжлалт эрчим хүчний эх үүсвэрийг ухаалаг, цэвэр хувиргахыг дэмжиж, эрчим хүчний салбарын өндөр зэрэглэлийн, ухаалаг, ногоон шинэчлэлийг ахиулж, цэвэр, бага нүүрстөрөгчийн, аюулгүй, үр ашигтай шинэ эрчим хүчний системийг байгуулах ажлыг хурдасгаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn
Our store features accurate and stylish replica breitling, including models inspired by the Rolex Explorer and more—see the full collection at haventheatrechicago.com.