Зөрчил гаргасан бөхчүүдээс тайлбар сонсоно

0

МҮБХ зарим бөхчүүдэд тайлбар ирүүлэх албан шаардлага хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд бүртгүүлсэн боловч барилдаанд ирээгүй бөхчүүдэд ийнхүү шаардлага хүргүүлсэн юм.
Мөн аймаг, дүүргийн баяр наадамд бүртгүүлэн барилдсан ч барилдааны явцад орхиж явсан бөхчүүдтэй холбоотой гомдол, санал МҮБХ-нд иржээ. Тус холбооны зүгээс эдгээр үйлдлийг барилдах хүсэл, эрмэлзэлтэй бусад бөхчүүдийн боломжийг хязгаарласан, наадамчин олныг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзсэн байна.
Тэгвэл энэ үйлдлийнх нь талаарх тайлбарыг 2026 оны аравдугаар сарын 10-ны өдрийн дотор хүлээн авсан байна. Дурдсан хугацаанд албан тайлбараа ирүүлсэн бөхчүүдтэй Лхагва гаригт буюу 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр 15:00 цагт уулзаж, сонсох ажиллагаа зохион байгуулахаар болсон гэдгийг Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Улсын баяр наадамд бүртгүүлсэн боловч барилдаагүй бөхчүүд

  1. Улсын харцага Г.Батбаяр /Ар/
  2. Улсын начин Б.Баатарцол /БӨ/
  3. Аймгийн арслан О.Өлзиймөнх /Ду/
  4. Аймгийн арслан Т.Мягмаржав /Ув/
  5. Аймгийн арслан Ж.Батбилэг /Тө/
  6. Аймгийн заан Б.Түвшинтулга /Дог/
  7. Аймгийн заан М.Баярмандах /Сэ/
  8. Аймгийн харцага Ч.Дагвадорж /ГА/
  9. Аймгийн начин Б.Баяраа /Ар/
  10. Аймгийн начин Б.Баатарболд /Сэ/
  11. Аймгийн начин Ш.Билгүүндалай /Ор/
  12. Аймгийн начин М.Балжинням /ГА/
  13. Аймгийн начин П.Цэвэгжав /Ув/
  14. Аймгийн начин Б.Гүррагчаа /Тө/
  15. Аймгийн начин Б.Билгүүнтөгс /Ув/
  16. Аймгийн начин О.Ерболсын /БӨ/
  17. Аймгийн начин Ц.Чагнаадорж /Бу/
  18. Аймгийн начин Б.Бэх-Очир /Бу/
  19. Сумын заан Л.Гансүх /Хэ/
  20. Сумын заан Н.Эрхэмбаатар /ГС/
  21. Сумын заан Е.Абылай /БӨ/
  22. Сумын заан Ц.Энхбаяр /ГА/
  23. Сумын заан А.Анхбаяр /Төв/
  24. Сумын заан Ж.Балжинням /Ар/
  25. Сумын заан Э.Энхцаг /Ар/
  26. Сумын заан Д.Батсүх /Тө/
  27. Сумын заан Э.Батлхагва /Хө/
  28. Сумын заан С.Тэмүүлэн /ГА/
  29. Сумын заан Ч.Эрдэнэбаяр /Өв/
  30. Сумын заан Н.Мягмарсүрэн /Ар/
  31. Сумын заан Б.Лхагваа /За/
  32. Сумын заан Д.Худабек /БӨ/
  33. Сумын заан Д.Дашзэвэг /Өв/
  34. Сумын заан П.Нэмэх /ГА/
  35. Сумын заан Т.Түвшинжаргал /Өв/
  36. Сумын заан Ц.Отгонбаяр /Хо/
  37. Сумын заан Ц.Түмэндэмбэрэл /ГА/
  38. Сумын заан, аймгийн арслан Г.Түвшинтөр /За/
  39. Сумын заан Ц.Дэлгэрмөрөн /БӨ/
  40. Сумын заан Д.Бадам-Очир /Ув/
  41. Сумын харцага Б.Энэрэл /За/
  42. Сумын начин, сумын заан О.Одбаяр /Тө/
  43. Сумын начин Ц.Буянтогтох /Тө/
  44. Сумын начин Т.Сумьяабазар /ГА/

Аймаг, дүүргийн наадамд барилдаад, дундаас нь орхиж явсан бөхчүүд

Багахангай дүүргийн баяр наадамд:
  1. Улсын заан Ц.Мягмарсүрэн – дөрвийн даваанд
  2. Улсын начин Г.Дармаажанцан – дөрвийн даваанд
  3. Аймгийн арслан Б.Тайван /Хо/ – дөрвийн даваанд
  4. Аймгийн арслан Б.Даваадалай /Хо/ – дөрвийн даваанд
  5. Аймгийн арслан Х.Болдбаатар /За/ – дөрвийн даваанд
Дархан-Уул аймгийн баяр наадамд:
  1. Аймгийн хурц арслан С.Очирбат /Да/ – тавын даваанд
  2. Аймгийн хурц арслан, улсын начин Б.Өсөхбаяр – тавын даваанд
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn
Our store features accurate and stylish replica breitling, including models inspired by the Rolex Explorer and more—see the full collection at haventheatrechicago.com.