Бүхлээр нь нүүлгэсэн дэлхийн 5 аварга барилга

3

Байшин, сургууль, кино театр зэрэг барилга байгууламжийг нэгэнт барьсан бол нураах хүртэл нь нэг газраа байна гэж бид боддог. Гэвч заримдаа барилгаас илүүтэй түүний байрлаж буй газар чухал болох тохиолдол бий. Ийм үед нураахын оронд хэдэн мянган тонн жинтэй байгууламжийг бүхлээр нь өөр газар шилжүүлэх шаардлага гардаг. Инженерүүдийн гайхалтай ур чадвар, нарийн тооцооны ачаар өнөөдөр дэлхий дээр аварга том барилгуудыг нэг ч хэсгийг нь задлалгүйгээр нүүлгэсэн олон жишээ бий. Ингээд тэдгээрээс хамгийн сонирхолтой таван түүхийг хүргэе.

1. Иса-бек Гаджинскийн харш — Азербайжан

Иса-бек Гаджинскийн харш — АзербайжанАзербайжаны Баку хотын Физулийн гудамжинд 1908 онд газрын тосны магнат Иса-бек Гаджинскийн захиалгаар барьсан тансаг харш бий. Гиннесийн амжилтын бүртгэлд дурдсанаар уг барилга 18 мянган тонн жинтэй ажээ. 2013 онд зам өргөтгөх шаардлага гарсан тул харшийг 10 метрийн зайд шилжүүлэхээр шийдсэн байна. Инженерүүд суурийг нь бэхжүүлж, есөн гидравлик домкрат ашиглан тусгай ган болон бетон замын дагуу аажмаар хөдөлгөжээ. Ийнхүү түүхэн дурсгалт барилгыг нэг ч хэсгийг нь задлалгүйгээр бүхлээр нь нүүлгэж чадсан байна.

2. Фу Гангийн барилга — Хятад

Фу Гангийн барилга — Хятад2004 онд Хятадад зам өргөтгөх шаардлагын улмаас харьцангуй шинэхэн нэгэн барилгыг бүхлээр нь нүүлгэхээр болжээ. Түүхэн дурсгал биш ч хувийн өмч байсан тул нураахын оронд 35 метрийн зайд шилжүүлэхээр шийдсэн байна. Ингэхдээ барилгыг гурван градус эргүүлэх шаардлагатай байсан бөгөөд дотор нь нийт 86 хүн амьдарч байжээ. Хамгийн гайхалтай нь 11 хоног үргэлжилсэн нүүлгэлтийн турш оршин суугчид гэрээсээ гаралгүй, зочид буудал нь хүртэл хэвийн ажилласан аж. Өөрөөр хэлбэл, хүмүүс амьдарч, ажиллаж байх зуур бүхэл бүтэн барилга шинэ байршилдаа шилжсэн байна.

3. Ньютон Тарпын нэрэмжит сургууль — АНУ

Ньютон Тарпын нэрэмжит сургууль — АНУ1910 онд Сан-Франциско хотод нээгдсэн Ньютон Тарпын нэрэмжит сургууль ердөө гурван жилийн дараа хот байгуулалтын шинэ төлөвлөгөөнд саад болжээ. Сургуулийг нураах нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэх эрсдэлтэй байсан тул хотын захиргаа түүнийг өөр газар нүүлгэхээр шийдсэн байна. Инженерүүд ган бул, уурын хүчээр ажилладаг гурван эргүүлэг ашиглан барилгыг дөрвөн гудамжны цаана шилжүүлжээ. Бэлтгэл ажлыг оролцуулаад бараг нэг сар үргэлжилсэн нүүлгэлтийн үеэр сургууль өдөрт дунджаар долоон метр орчим хөдөлж байв. Хожим нь уг барилга газар хөдлөлт, хоёр удаагийн гал түймрийг даван туулсан ч өнөөдөр ашиглагдахаа больжээ.

4. Онгон Мариагийн тэнгэрт хальсан сүм — Чех

Онгон Мариагийн тэнгэрт хальсан сүм — Чех16-р зуунд баригдсан Онгон Мариагийн тэнгэрт хальсан сүм Чехийн Мост хотод байрладаг бөгөөд асар том нүүрсний уурхайн олборлолтын бүсэд өртжээ. Хуучин хотын ихэнх барилгыг нураахаар төлөвлөсөн ч түүх, архитектурын өндөр үнэ цэнтэй сүмийг аврах шийдвэр гаргасан байна. Инженерүүд сүмийг төмөр каркасаар бэхэлж, 53 тусгай тээврийн тэргэнцэр дээр байрлуулжээ. Дараа нь гидравлик системийн тусламжтайгаар минутанд ердөө нэг сантиметр орчим хурдтай хөдөлгөж, 28 хоногийн дараа шинэ байршилд нь хүргэсэн байна. Ийнхүү бүхэл бүтэн сүмийг задлалгүйгээр нүүлгэж, олон зуун жилийн түүхтэй архитектурын дурсгалыг аварч чаджээ.

5. Хаттерас хошууны гэрэлт цамхаг — АНУ

Хаттерас хошууны гэрэлт цамхаг — АНУАНУ-ын Хойд Каролина мужийн эрэгт орших Хаттерас хошууны гэрэлт цамхаг нь 1870 онд баригдсан, 64 метр өндөр тоосгон байгууламж юм. Зуу гаруй жилийн турш далайн аюултай эрэг орчмоор зорчих усан онгоцнуудад зам зааж ирсэн ч далайн түрэлтээс болж эргийн шугам аажмаар ухарч, цамхаг сүйрэх аюулд оржээ. 1980-аад оны сүүлээр нөхцөл байдал улам хүндэрсэн тул инженерүүд цамхгийг төмөр каркасаар бэхэлж, хуучин сууриас нь салган тусгай тавцан дээр байрлуулсан байна. Улмаар 884 метрийн зайд, арлын дотоод хэсэгт урьдчилан бэлтгэсэн шинэ суурь руу нь бүхлээр нь шилжүүлжээ. Өдгөө уг гэрэлт цамхаг хэвийн ажиллаж, далайн эргийн түүхэн дурсгал болон хадгалагдан үлдсэн байна.

https://www.caak.mn/post/view/45488
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn
Our store features accurate and stylish replica breitling, including models inspired by the Rolex Explorer and more—see the full collection at haventheatrechicago.com.