"Хамтдаа давъя" аянд нэгдэж 20 сая төгрөг хандивлажээ
Корона вируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн Онцгой комиссоос хэрэгжүүлж байгаа "Хамтдаа давъя" аян үргэлжилж байна.
БНХАУ-д байрлан ачаа тээвэр эрхэлж байсан монгол жолооч нар нэгдэн сумын Нэгдсэн Эмнэлгийн зарим үйл ажиллагааг цахимжуулах ажилд зориулж 20,000,000 хандивлажээ. Хандивын мөнгөөр шаардлагатай программ нэвтрүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зориулах аж.