“Хамтдаа давъя” сарын аяныг зохион байгуулж байна

537


Дорноговь аймгийн Онцгой комисс, аймгийн Нутгийн зөвлөл, Дорноговь их хөгжил сан хамтран "Ковид-19" цар тахлыг даван туулах зорилгоор “Хамтдаа давъя” сарын аяныг энэ оны аравдугаар сарын 19-нөөс эхлэн  зохион байгуулж байна.
Аяны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халдварыг бууруулах, таслан зогсоох, эерэг хандлага түгээж, халдварыг хамтдаа давахыг ард иргэдэд уриалсан юм.

Аяныг дэмжиж Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам болон Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, “Дорноговь их хөгжил сан” ТББ болон аж ахуй нэгж, иргэд оролцож, нийт 1.9 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл болон иргэдэд коронавируст халдварыг эмчлэх эмчилгээний багц, эрүүл мэндийн салбарын ажилчдын дархлаа дэмжих багцыг гардуулжээ.
Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тус аянд нэгдэж, коронавируст халдварын үеийн эрчимт эмчилгээний нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмийн хэрэгсэл (өвчтөний  хяналтын  монитор, дуслын автомат шахуурга, тарианы  автомат шахуурга, эмнэлгийн угаалгын иж бүрдэл, нянгийн эсрэг болон  ремдесивир  тариа, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хамгаалах хувцас хэрэгсэл) –ийн дэмжлэгийг үзүүлжээ.

Цар тахлын үед эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн 800 гаруй ажилтанд мөнгөн урамшуулал, сумдын Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд 3.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn