Сайн үйлсийн аян зохион байгуулж эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулав

589
Дорноговь аймгийн пэйсбүүк группын админууд хамтран аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоёр ширхэг амьсгалын аппарат, хоёр ширхэг тэргэнцэр гардууллаа.
Энэхүү эмнэлгийн тоног төхөөрөмжийг пэйсбүүк группынхээ дунд сайн үйлсийн аян санаачилж цугларсан хоёр сая гаруй төгрөгөөр худалдан авч өгсөн байна.
Цар тахлын хүнд үед энэхүү аянд нэгдэж хандив өргөсөн иргэд хийгээд санаачлан зохион байгуулж эмнэлгийн хэрэгцээтэй тоног төхөөрөмж гардуулсан  хүмүүст талархаж буйгаа Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Анхбаяр илэрхийлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn