"Хамтдаа давъя" аяныг иргэд, аж ахуй нэгжүүд дэмжиж байна
Аймгийн Онцгой комиссоо зохион байгуулж байгаа "Хамтдаа давъя" аяныг дэмжиж "Олон ихт баян" ХХК зэрэг хандивлагч компаниудаас аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт БНСУ-д үйлдвэрлэсэн тус бүр хоёр ширхэг амьсгалын аппарат хандивлав.
Үүнээс гадна тус аяныг дэмжиж боловсролын байгууллагууд, бизнэс эрхлэгч иргэд аж ахуй нэгжээс эмнэлгийн хүчил төрөгчийн баллон болон бусад тоног төхөөрөмж,бараа материалын дэмжлэг үзүүлж эхлээд байна.