Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн автобус аялж байна

563

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Дорноговь аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ оны наймдугаар сарын 23-наас наймдугаар сарын 28-ны өдрийг хүртэл өдөр бүр 13:00 цагт Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарааснийтийн тээврийн хэрэгсэл явж байна.

Улаанбаатар хот явах иргэд, оюутнууд Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбараас тасалбараа захиалан зорчих хөдөлгөөнд оролцож байна.  

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тасалбарын үнэ 55.000 төгрөг байна. Нийтийн тээврийн автобус Зөвхөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хүн тээвэрлэх ба Улаанбаатар хотоос иргэд тээвэрлэхгүй байхаар аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn