Сайншанд-Хамарын хийд чиглэлийн замыг түр хаажээ
Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг үeрийн усны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон байна. Тиймээс засварын ажил хийгдэж, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх хүртэл замыг түр хаажээ.
Хөдөлгөөнд оролцогч та бүхнийг тухайн чиглэлд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.