"Сурагчдын хичээлийг 8 сарын 1-нээс эхлүүлж, өвлийн хоёр сар амраадаг байвал ямар вэ"

69

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцсэн юм.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө дараах хоёр санаачилгыг танилцууллаа.
Тэрбээр "Агаар орчны бохирдол, замын түгжрэлтэй холбогдуулан НИТХ-аас дараах санаачилгыг гаргаж байна.
2023 оны долоодугаар сарын 7-ны өдөр батлагдсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль бий. Энэ хуулийн 5.4 дүгээр хэсэгт, Ерөнхий боловсролын сургуулийн долоо хоногт хичээллэх цагийн тоо, ээлжит хичээлийн үргэлжлэх болон суралцагчийн амралтын хугацааг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
Мөн хуулийн 5.5 дугаар хэсэгт, Орон нутгийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогтой холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно гэж заасан байдаг.
Сургууль хэзээнээс эхлэн хичээллэж болох вэ гэдэгт хоёр хувилбар байна.
Нэгдүгээрт, Сурагчдын хичээлийг наймдугаар сарын 1-нээс эхлүүлж, өвлийн хоёр сар амраадаг байвал ямар вэ? Гэхдээ энэ асуудлаар иргэдтэй уулзахад, энэ хувилбар заримд нь таалагдахгүй байгаа юм. Учир нь, "энэ хоёр сарын хугацаанд амрахад асран хамгаалагч нь ажилтай, гэрт галлагаатай байдаг тул хүүхдүүд хичээл дээрээ очиж дулаацдаг" гэсэн хүндрэл бэрхшээл байдаг гэх санал дэвшүүлсэн. "Боломжтой айлууд хүүхдүүдээ дулаан оронд аваачаад амраадаг. Харин ядарсан, зүдэрсэн айлын хүүхдүүд гэртээ даарснаас илүү хүнд байдал орж болзошгүй" гэдийг хэлсэн.
Тиймээс үүнийг олон талаас нь харах хэрэгтэйг харуулж байна.
Хоёрдугаарт,  Долоодугаар сарын 1-нд сурагчдын амралтыг эхлүүлж, аравдугаар сарын 1-нээс хичээллүүлбэл ямар вэ? 7,8,9 дүгээр саруудад амраад, аравдугаар сараас хичээллэж, одоогийн амралтын хуваарийн дагуу өвөл нэг сар амарч байвал ямар вэ гэдэг санал гаргаж байна.
Нийслэлийн хурал зоригтой шийдвэрүүдийг гаргадаг болмоор байна. Үгүй бол, Засгийн газар, УИХ-ын шийдвэрүүдийг л хараад сууж байна. Нийслэлээс сонгогдсон төлөөлөгчид юм бол яагаад зоригтой шийдвэрүүд гаргаж болохгүй юм бэ" хэмээн ярилаа.
Тэрбээр үргэлжлүүлэн "Миний гаргасан энэ хоёр саналд, иргэдээс санал авч, ирэх жилээс нэг удаа туршиж үзвэл ямар вэ" гэсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn