ДОРНОГОВЬ: “Өсвөрийн парламент -2022” хөтөлбөрт гурван сурагч шалгарчээ

320

Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Өсвөрийн парламент -2022” хөтөлбөрт Дорноговь аймгаас гурван сурагч шалгарчээ. Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн сурагч Э.Дөлгөөнтамир, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн сурагч Т.Бат-Эрдэнэ, Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч И.Номин-Эрдэнэ нар тус хөтөлбөрт оролцож өөрийн үзэл бодол, оюун ухаанаа уралдуулна.

“Өсвөрийн парламент -2022” хөтөлбөрийн шалгаруулалтад 21 аймаг, есөн дүүргийн 9-11 дүгээр ангийн сурагчид хамрагдсан бөгөөд хүүхдийн оролцооны байгууллагууд болох Монголын Хүүхдийн зөвлөл, Монголын Скаутын холбоо, Улаан Загалмай нийгэмлэгийн 15 сурагч оролцсон байна. Дорноговь аймгаас шалгарсан сурагчдад УИХ-ын даргын мэндчилгээг сурагчдын төлөөлөл Э.Дөлгөөнтамирт гардуулжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn