Сурагчдын амралтыг ДОЛОО ХОНОГ сунгалаа

585


Засгийн газрын өнөөдрийн /2022.01.26/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 
Тэгвэл хуралдаанаар Улсын Онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон ХӨСҮТ-өөс гаргасан сурагчдын амралтыг 7-14 хоног сунгах эсэх асуудлыг хэлэлцжээ. Дээрх саналыг дэмжээгүй бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг ирэх хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хичээллүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Ингэхдээ хоёр долоо хоног танхим болон цахим хосолсон хэлбэрээр хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоног сунгалаа. Өөрөөр хэлбэл, ирэх хоёрдугаар сарын 7-нд эхлэх байсан хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс танхим, цахимаар хичээллүүлэх шийдвэрийг гаргалаа. Хөдөө, орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлээс шалтгаалж, 100 хувь танхимаар зохион байгуулж болно гэж харж байна. Ямартай ч хичээлийн хоцрогдол маш их байна. Сурагчдын хичээлийн хоцрогдол 60 хувьтай байна гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс нэг өдөр ч гэсэн танхимаар хичээллүүлэх боломжийг хүүхдүүддээ олгох ёстой. Энэ ч утгаараа хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхэлж 100 хувь танхимаар хичээлүүллүүлэх үүргийг өглөө" гэх мэдээллийг өглөө. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn