Хойд Солонгос бүрэн хүчин чадлаараа ОХУ-ын зэвсэг үйлдвэрлэж байна

216
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр Хойд Солонгосын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаа ашиглаж Оросын зэвсгийг үйлдвэрлэж байна. Украинд зориулсан тусламж АНУ-ын Бүгд Найрамдах намын шахалтаар зогссон бол Хойд Солонгос нууцаар зэвсэг үйлдвэрлэж буй нь геополитикийн нөхцөл байдлыг улам хурцатгах болов.
Батлан хамгаалахын сайд Шин Вок Сикийн мэдээлснээр Хойд Солонгос үйлдвэрлэсэн зэвсгээ хоол хүнсний тусламжаар Оростой солилцож байна. Мөн наймдугаар сараас хойш Пёньян Орос руу 6700 орчим чингэлэг илгээсэн. Үүнд гурван сая ширхэг 152 мм-ийн их бууны сум, 500 мянга гаруй 122 мм-ийн  пуужин харвагч багтсан байх боломжтой. Хойд Солонгосын хувьд экспортын бус дотоодын түүхий эд, хүнсний үйлдвэрүүд нь цахилгааны хомсдолоос болж 30 хувийн хүчин чадлаар ажилдаг. Харин Оросын экспортод зориулж зэвсгийн үйлдвэрүүд нь 100 хувийн хүчин чадлаараа ажиллаж байгаа ба хүнсээр солилцоо хийснээр ард иргэдийн өлсгөлөн багасна гэж таамаглаж байна. АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн Баасан гаригт мэдээлснээр Хойд Солонгос өнгөрсөн есдүгээр сараас хойш 10мянга гаруй чингэлэг сумыг ОХУ-д илгээсэн.
Сүүлийн гурван жилд Орос бүх төсвөө ашиглан зэвсэг үйлдвэрлэж, цэргүүд фронтын талбар дээр хүч сулрах төдийд Хойд Солонгосын экспорт ирдэг гэсэн тооцооллыг АНУ-ын засгийн газар гаргасан. Украины Авдийвка хотод Москва саяхан дайралт хийсэн ба их хэмжээний хохирол амссан ч зэвсгээр дутаагүй нь Украины талыг сулруулж байна. Ямар нэгэн тусламжгүйгээр Украины цэргүүд удаан тэсч чадахгүй гэдгийг Авдийвка хотын мөргөлдөөнд  Оросоос илт давуу зэвсгээр дутаж байснаас харж болно. Ерөнхийлөгч Зеленский "Байдены 60 сая ам.долларын буцалтгүй тусламж цагаа олж ирэхгүй бол Украин ялагдах магадлалтайг Авдийвка хотын мөргөлдөөн зөгнөж байна" гэлээ. Мөн барууны хандивгүйгээр 2024 онд Украин улсаа тийм ч удаан хамгаалж чадахгүй гэв.
ХОЙД СОЛОНГОСЫН ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЭЛТ БАРУУНЫ САНААГ ЗОВООЖ БАЙНА 
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын зүүн хязгаарт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. Үүний  өмнөхөн Пёньянаас Москвад зэвсэг нийлүүлсэн нь бүртгэгджээ. Дээд хэмжээний уулзалт нь олон улсын хэмжээнд тусгаарлагдаж буй хоёр улсын эв найрамдлыг бататгасан үйл явдал болсон ба шинэ стратегийн түншлэлийг үүсгэсэн юм.
Пентагоны ерөнхий байцаагчийн энэ сарын эхээр нийтэлсэн тайланд дурдсанаар, дээд хэмжээний уулзалтаас хойш Хойд Солонгос өнгөрсөн жил Орост “сая сая их бууны сум” өгсөн байх магадлалтай. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба (NIS) Пёньян Украин дахь дайныг дэмжих зорилгоор наймдугаар сараас хойш Орос руу нэг сая гаруй сумыг  10 удаагийн ачилтаар экспортолсон гэж мэдэгдсэн. Үүнээс улбаалан АНУ-ын эрх баригчид Умард Солонгост Украины эсрэг аливаа үйл ажилгаанд оролцвоос "хариу шангаа хүртэнэ" гэж сануулга өгч байсан ч Орос дайны талбарт тус улсын пуужинг ашиглаж буй нь батлагдсан.
АНУ болон түүний холбоотнууд Умард Солонгосыг зэвсгийн экспортын хариуд Оросоос дайны системийн туслалцаа хүсч магадгүй гэж таамаглаж байна. АНУ-ын хоёр албан тушаалтны мэдээлснээр, Пёньян хиймэл дагуул болон цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоцны хүчин чадлаа ахиулах технологийг эрэлхийлж байгаа ба  энэ нь хулгайн дэглэмийн бүрэн гүйцэд хөгжүүлээгүй бүс нутагт Хойд Солонгосын чадавхийг мэдэгдэхүйц ахиулах боломжтой юм.
Эх сурвалж: CNN, BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn