Оросын эдийн засгийн бодит төрх

322

Венийн Олон улсын эдийн засгийн судалгааны хүрээлэн /WIIW/-ийн шинжээчид “Кремль өнгөрсөн онд Оросын эдийн засаг 3.5 хувиар өссөн гэж бичиж байгаа ч энэ онд Оросын холбооны улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.5 хувь байх болно” гэж таамаглажээ. Шинжээчид үүний гол шалтгааныг өндөр инфляци буюу ОХУ-ын Төв банк  бодлогын хүүгээ 16 хувьд хүргэсэн явдал гэж үзжээ.
WIIW-ийн шинжээчид “Орос улс дайнаас улам бүр хамааралтай болж байна. Үүний асар их зардал нь эдийн засагт хар тамхи мэт нөлөөлж байна” гэж дүгнэжээ. Тус хүрээлэнгийн тайланд 2024 онд ОХУын холбооны төсвийн 29 орчим хувийг цэргийн зардалд зориулж буйг онцолсон байна. Үүнээс гадна Австрийн судалгааны хүрээлэн  өнгөрсөн 12 дугаар сарын дундуур ОХУ-ын Төв банк үндсэн хүүгээ 100 суурь нэгжээр нэмэгдүүлж, жилийн 16.00 хувь болгосон нь энэ улсад инфляцийн дарамт өндөр хэвээр байгааг нотолж байна. Энэ оны эцэс гэхэд жилийн инфляцийн таамаглал дээд хязгаар буюу 7.0-7.5 хувь хүрээд байна. Үүний зэрэгцээ ОХУын Төв банкны таамаглалаар “жилийн инфляци 2024 онд 4.0-4.5хувь хүрч бууран, цаашид дөрвөн хувь руу ойртоно” гэж зарлав.
Өнгөрсөн зургаан сарын хугацаанд ОХУ-ын Банк инфляцийг бууруулахын тулд үндсэн хүүгээ аажмаар өсгөсөн. ОХУ-ын Төв банк хүүгээ долоодугаар сард 8.5, наймдугаар сард 12, есдүгээр сарын дундуур 13, 10 дугаар сарын сүүлчээр 15 хувиар өсгөсөн нь Орос улсад “Эдийн засгийн халуурал явагдаж байгааг харуулж байна” гэж дүгнэжээ. Энэ нь рублийн ам.доллартай харьцах ханш суларч эдийн засаг нь сульдан суларч үүнээс цааш “алхах” аваас шууд дампуурах аюултай болсон байна.
Өөрөөр хэлбэл, олон улсын хоригоос болж  бага үнээр байгалийн хий, нефтийг бусад улсад худалдаж буй Оросын албан тушаалтнууд өөртөө их ашиг унагаж, улс нь валютын хомсдолд орж байна гэсэн үг юм. Үүнээс гадна байлдааны хэрэгсэл үйлдвэрлэж буй Оросын эдийн засаг цаасан дээр өсөлттэй мэт харагдаж байгаа ч үйлдвэрлэсэн болгон нь  дайнд устгагдаж буй учир энэ нь үнэндээ бол эдийн засгийн бодит өсөлт биш юм. Бас нэг маш муу буюу шууд уналтад ордог зүйл бол Оросын байлдааны үйлдвэрүүдийн нэг онцгой чанар нь энхийн цаг ирэхэд ямар ч хөрвөх чадваргүй болдог явдал. ЗХУ-ын үед яг ийм явдал болж эдийн засаг нь “амаараа шороо үмхэж” байсан.
Учир нь бидний өнөөдөр хэрэглэж буй богино долгионы цахилгаан зуух, гар утас болон гар утаснаасаа хаана түгжрэлтэй байгааг харж байгаа зэрэг нь үнэндээ бол байлдааны зэвсгийн гологдсон технологи юм. Харин Оросын байлдааны хэрэгслийн үйлдвэрүүд өөрсдөө зохиогоогүй, бусдаас хулгайлсан технологи хэрэглэж байдаг учир энхийн цаг ирэхэд  иргэний бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд өрсөлдөх ямар ч чадваргүй болдог. Энэ бүхэн бол өнөөгийн Оросын эдийн засгийн бодит төрх юм.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn