ДОРНОГОВЬ: 640 хүүхдийн сургууль барьж байна
Замын-Үүдэд энэ онд улсын төсвийнгурав, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11 ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, сумын ерөнхий төлөвлөгөөнд суурилж шинэ суурьшлын бүсэд 48 га талбайг төлөвлөн 500 хүний суудалтай соёлын ордон,хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургуульбарьж байгаа юм. Мөн хоёрдугаар багт “Тэгш гудамж” төсөл, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нэгдүгээр багт Иргэдийн хөгжлийн төв, өрхийн эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байна. Үүнээс гадна сумын төсөв болон сумын Орон нутгийнхөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 29 ажлыг төлөвлөж хэрэгжүүлж байгаа аж.