ДОРНОГОВЬ: Хурлын төлөөлөгчид сумдад ажиллаж байна

429

Дорноговь аймгийн ИТХ-ын хороод болон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагуудын хамтарсан гурван ажлын баг сумдад ажиллаж байна. Ажлын багийнхан Сайхандулаан, Мандах, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Айраг, Даланжаргалан суманд ажиллаж, сумдын холбогдох албаны тайлантай танилцаж, хяналт шалгалт явуулж, үүрэг чиглэл өгч буй.
Албаныхан нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцах, төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдал, иргэдийн оролцоог хэрхэн хангаж буй,орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, сумдад 2022 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн явцтай танилцах, иргэд, олон нийтийн байгууллагын санал, гомдол, мэдээллийг хүлээн авах зэрэг ажлыг газар дээр нь зохион байгуулж байгаа юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn