Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг Дорноговьд ажиллаж байна

646

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг  энэ оны 11 дүгээр сарын 18-наас20-ндДорноговь аймагт ажиллаж байна.
АлбаныханСайншанд, Замын-Үүд суманд ажиллажЖендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт хийгээд хамтарсан баг, түр хамгаалах байрны үйл ажиллагаа, аймгийн болон Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, эрүүлжүүлэх, саатуулах байрны үйл ажиллагаа, Хилийн 0108 дугаар ангийн үйл ажиллагаанд тус тус хяналт шалгалт хийх аж.

Ажлын хэсгийнхнийг аймгийн Засаг даргын орлогч Г.Март болон орон нутгийн холбогдох байгууллагуудын удирдлагууд хүлээн авч уулзаж орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа талаармэдээлэл, өгч харилцан санал солилцсон аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn