Орчны гэрэлтүүлгийг нэмэгдүүлжээ

690

Сайншанд хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Сайншанд сумын ЗДТГ-аас бүтээлч ажлыг өрнүүлж байна.

Энэ оны Орон нутгийн хөгжлийн сангийн 110,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын II, IV, VI багийн гэр хороололд 63 ширхэг гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажлыг “Уртын уул” ХХК хийж гүйцэтгэж хүлээлгэн өгчээ.

Мөниргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сайншанд сумын нийтийн орон сууц буюу 12 СӨХ-ны 71 орон сууцны 487 давхарт 487 ширхэг мэдрэгчтэй лед гэрэл шинээр суурилуулсан аж.

Ерөнхий боловсролын нэг, тавдугаар сургууль, IV, VI, IX, XI, XII, XIII  цэцэрлэг, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гадна орчны гэрэлтүүлэг нэмэгдүүлэн барилга байгууламжийн гадна фасадыг олон өнгийн туузан гэрэлтүүлгээр чимэглэжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn