ДОРНОГОВЬ: 19 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ

385


Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэг эмнэлгийнхээ ажилчдын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор 19 айлын орон сууцыг өөрсдийн болон орон нутгийн санхүүжилтээр барьж засварлаж ашиглалтад оруулжээ. Ингэснээр эмч болон эмнэлгийн ажилтнуудын амьдрах орчин сайжирч улмаар тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах боломж бүрдлээ хэмээн албаныхан өгүүлэв.

Тус эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байгаа юм. Замын-Үүд суманд байнгын оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга гаруй иргэн амьдарч байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn