ДОРНОГОВЬ: “Мандах наран-6” хорооллын барилгын ажил эхэллээ
“Мандах наран” орон сууцны цогц хорооллыг үргэлжлүүлэн барихаар Замын-Үүд суманд барилгын ажлын шав тавьжээ. Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ хамтран айл өрхийг орон сууцаар хангах ажлын хүрээнд нийт 384 айлын орон сууцны хорооллыг ирэх оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дорноговь аймгийн иргэдийг чанартай, хямд орон сууцаар хангах хөтөлбөрийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд Мандах наран I, II, III, IV, V хороолол буюу нийт 1300 гаруй айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ.