Орон сууцны эхний хэсгийг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулна

723
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдад зориулсан 540 айлын орон сууцны барилгын эхний хэсгийг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хотхоны дулааны магистрал шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж дууссан аж. Мөн Ковид-19 цар тахлын үед орон нутагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулах боломжийг хангаж, барилгын бараа материал татан авах ажлыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн шуурхай зохион байгуулж буй.
Сайншанд сумын Офицерийн байрны баруун хэсэгт өрнөж буй дээрх бүтээн байгуулалтын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БХЯ ажиллаж буй бол Дорноговь аймгийн  зарим компани консорциум болон хамтран оролцож байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn