Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

0
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И 06-р сарын 13-нд Улаанбаатар хотноо Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв.
Ван И хэлэхдээ “ БНХАУ, Монгол Улс бол найрсаг хөрш юм. БНХАУ нь том жижиг хэмжээнээс үл хамааран бүх улс орнууд тэгш эрхтэй байхыг ямагт баримталж, хөршийн дипломат харилцаандаа найрсаг, чин үнэнч, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлал болон дото хөрш, сайн хамтрагч нь байх зарчмыг баримталсаар ирсэн бөгөөд Монгол Улсыг хөршийн дипломат харилцааныхаа чухал байранд тавьж, хоёр улсын найрсаг хөршийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж байна. БНХАУ, Монгол Улсын Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд БНХАУ, Монгол Улс хоёр энх тайван зэрэгцэн орших таван зарчмыг баримталж, гуравдагч улс өөрийн нутаг дэвсгэрийг нөгөө улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдалд хор хөнөөл учруулах зорилгоор ашиглахыг зөвшөөрөхгүй гэж тодорхой заасан. Энэ нь БНХАУ, Монгол Улсын харилцааны эрүүл хөгжлийн чухал баталгаа юм. Зуун жилийн хугацаанд урьд өмнө байгаагүй өөрчлөлтүүдтэй тулгарч буй БНХАУ, Монгол Улс найрсаг хамтын ажиллагааны ерөнхий чиглэлийг бат баримталж,амин чухал ашиг сонирхлын асуудлаар бие биеэ тууштай дэмжиж, хоёр ард түмний үндсэн болон урт хугацааны ашиг сонирхлыг харгалзан үзэж, БНХАУ, Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эриний утга агуулгаар тасралтгүй баяжуулж, янз бүрийн гадаад сорилтуудыг хамтран шийдвэрлэх ёстой”гэжээ.
Ван И “ БНХАУ нь Монгол Улстай хамтран хоёр төрийн тэргүүний стратегийн удирдлага дор энх тайван зэрэгцэн орших, харилцан туслалцах, харилцан ашигтай хамтын ажиллагааны хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулахын төлөө зүтгэхэд бэлэн байна. БНХАУ-ын гадаад бодлого үргэлжилсэн, тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд Монгол Улсын найдвартай түнш хэвээр байж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд тогтвортой туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. БНХАУ-ын “15-р таван жилийн төлөвлөгөө”-нд ирэх таван жилийн чансаатай хөгжлийн ерөнхий хөтөлбөрийг гаргасан бөгөөд дэлхий нийтэд боломж хангасан юм. БНХАУ Монгол Улсын эдийн засаг харилцан бие биеэ нөхөж чаддаг тул хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэх нь хамтын ажиллагааны салбарыг өргөжүүлэн, хамтын ажиллагааны нөөцийг илрүүлж, хоёр улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд тустай юм. БНХАУ "Бүс ба Зам" санаачилгыг чансаатай хамтран бүтээх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон салбарын хамтын ажиллагааны чанар хэмжээг сайжруулан нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэн, илүү олон бодит үр дүнд хүргэхийн төлөө Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна” гэж онцлов.
Мөн Ван И хэлэхдээ “ БНХАУ Монгол Улс хөгжиж буй орнуудын хувьд олон улсын болон бүс нутгийн асуудалд өргөн хүрээтэй нийтлэг ашиг сонирхол, ижил төстэй бодлогын байр суурьтай юм. Монгол Улс бүс нутгийн энх тайван, хөгжилд үргэлжлүүлэн идэвхтэй хувь нэмэр оруулсаар байхыг БНХАУ дэмжих бөгөөд хоёр тал Хятад-Монгол-Орос, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улс хөгжлийн илүү олон хөдөлгүүртэй болохыг БНХАУ сайшааж байна. Ганц талт үзэл дэлгэрч, худалдааны ивээх үзэл газар авч байгаатай холбогдуулан БНХАУ олон талт үзлийг үргэлж дэмжин хэрэгжүүлж, олон улсын үйл хэрэгт НҮБ гол, тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, илүү шударга, тэгш дэлхийн засаглалын тогтолцоог бий болгоход Монгол Улс зэрэг бүх улс оронтой хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.
Б.Батцэцэг хэлэхдээ “ Монгол Улсын хувьд хөршүүд нь орлуулшгүй юм. Хөршүүдтэйгээ, ялангуяа БНХАУ-тай харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол Улс, БНХАУ-ын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн өндөр түвшинд хүрч, олон салбарын хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгч байна. Хоёр тал үргэлж хүндэтгэлтэй, итгэлцэлтэй, тэгш эрх бүхий харилцан ашигтай байдлаар үйл ажиллагаагаа явуулж, хөршийн харилцааны үлгэр жишээ болж байна. БНХАУ-ын гол ашиг сонирхолд хамаарах бүх асуудлаар Монгол Улс БНХАУ-ын байр суурийг ойлгож, дэмжиж байна. Монгол Улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, БНХАУ нутаг дэвсгэрийнхээ бүрэн эрхийг хамгаалж, үндэсний нэгдлийг биелүүлэхийг дэмжиж, "Тайванийн тусгаар тогтнол"-ыг дэмждэггүй. Дэлхийн хэмжээний нарийн төвөгтэй, тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч буй Монгол Улс, БНХАУ хоёр талын харилцааг шинэ өндөрлөгт тасралтгүй гаргахын тулд улам бүр нягт хамтран ажиллах шаардлагатай байна. Монгол Улс БНХАУ-ын 15-р таван жилийн төлөвлөгөөнд өндөр ач холбогдол өгч, БНХАУ-тай хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэн, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, дэд бүтцийн холболтыг эрчимжүүлж, чухал ашигт малтмал, экологийн засаглал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлздэг. Монгол Улс Монгол, Хятад, Орос, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, АПЕК зэрэг олон талт механизмыг үнэлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд илүү их үүрэг гүйцэтгэхийг эрмэлздэг. Өнгөрсөн сард БНХАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ээлжит даргалагчийн албыг хүлээн авч, өндөр түвшний уулзалтыг даргалсан бөгөөд НҮБ-ыг сэргээх, дэлхийн засаглалыг шинэчлэх, сайжруулах зэрэг чухал санаачилгыг санал болгосон. Монгол Улс үүнийг өндрөөр үнэлж, НҮБ-аар гол цөм болгосон олон улсын системийг хамгаалах, олон талт үзлийг хамтран дэмжих зорилгоор БНХАУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэн эрмэлздэг”гэжээ.
Хэлэлцээний дараа хоёр орны ГХ-ны сайд нар хоёр орны ГХЯ хоорондын жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж, сэтгүүлчидтэй хамт уулзав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn
Our store features accurate and stylish replica breitling, including models inspired by the Rolex Explorer and more—see the full collection at haventheatrechicago.com.