Сакура цэцэглэх цагийн САГАСАН ҮНИЙГ зохицуулъя

174

Хамрын хийд” гэх энэ хоёр үг Монголчуудад төдийгүй дэлхийн улс орнуудад ч сонсголонтой, танил сонсогддог. Учир нь  “Дэлхийн энергийн төв тэнд бий” учраас тэр.
Тэр тусмаа Говийн догшин хутагт Дулдуйтын Данзанравжаатай салшгүй холбоотой тэр нутагт,  тэр тусмаа хамрын хийдэд яг л энэ үеэр Сакура цэцэглэдэг учраас зон энергэи авах, Сакураа цэцэглэхийг харах зорилготойгоор тийш зорьдог. 
Харин аялал жуулчлалын нэг бүс нутаг гэж хэлж болох Хамрын хийдийн ойр  орчимд анхаарал тавихгүй бол тун горьгүй болж.
Чухамдаа аялал жуулчлалыг утгаар нь хөгжүүлж, жуулчдыг татаж, Монгол Улсын эдийн засгийг сэргээх нэгэн хөшүүрэг гэж буй яг энэ цаг үед Хамрын хийдэд хамжаарга хэрэгтэй байна.
Энд ганцхан жишээг дурдахад  амралтын өдрүүдээр  тэнд бараг л багахаан наадам болдог.  Хүслийн уулнаа  бодсон санаснаа хэлж, сэтгэлээ  сэргээж, энергийн энэ төв дээр унасан газраа хөрвөөх адил хөрвөөн таавараа тарвалзах жуулчид, дотоодын аялагчдыг утгаар нь шулж байна, тэнд.
Ажлын өдрүүдээр 100, 150 мянга буюу боломжийн үнэтэй байдаг түрээсийн гэр амралтын өдрүүдээр 2 дахин нэмэгдэж бүр 250-300 мянган төгрөгт  хүрч байв.
Гэр түрээслэгчид хүний хөлд хөдөлгөөнийг харж байгаад  амандаа орсон үнээ хэлж байх жишээтэй.
Уг нь аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлье гэж байгаа бол үнэ өртгөөс нь эхлээд ягштал баримтлахаар зохицуулалт хийх хэрэгтэй. Тэгээд ч Хамрын хийд Монголынх. Тиймээс гэр түрээслэгчид ч бас татвараа зэгсэн сайн төлж Засгийн газраас хэрэгжүүлж буй Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн эсрэг ажиллахгүй байх учиртай. 
Хотоос, Хятадаас баахан хуурамч эрх, шүр, сувд аваачин “Энэрги шинэгэсэн...” гэж рекламдаад, амныхаа зоргоор үнэ хэлж байгаа  наймаачид ч бас  хуулийн дагуу  татвараа төлөх л учиртай.
Тиймээс л  ХАМРЫН ХИЙД сахьсан наймаачдад ХАМЖААРГА  ХЭРЭГТЭЙ байна гээд байгаа хэрэг.

https://erennews.mn/article/59924
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn