Аялал жуулчлалын зах зээлийг журамжуулна

222

Хятадын Соёл, аялал жуулчлалын яам өчигдөр /04-р сарын 10/ “Зүй зохисгүй хямд үнэтэй аялал" зохион байгуулах байгууллага, хөтөч зэргийг  зохицуулах журам баталж, жуулчдын хууль ёсны эрх ашгийг баталгаажуулах мэдэгдэл гаргав.
Олон газрын жуулчлалын компаниуд “Жуулчлалын багийг тус бүрт нь мэдүүлэх” тогтолцоог сайтар хэрэгжүүлэн, хилээр орж гарах, багаараа жуулчлах аялал жуулчлалын хяналт удирдлагын бодлогыг журамлан сахиж, шаардлага ёсоор мэдүүлээгүй тохиолдолд “Аялал жуулчлалын компанийн тухай тогтоол”-ын холбогдох заалтын дагуу торгоно гэж уг мэдэгдэлд шаардсан байна.
Түүнчлэн жуулчлалын компани аялагчидтай гэрээ байгуулж, цахим гэрээг түгээмэл хэрэглэж, батлагдсан маршрутаар аялуулна. Жуулчлалын компани  нь стандарт хангасан бизнес нэгжтэй хамтарч, тухайн нутгийн оршин суугчдын байнга очдог газруудыг сонгох бөгөөд бараа бүтээгдэхүүний үнэ зохистой байхын дээр шаардлагатай нөхцөлд бараа буцаалт  саадгүй  байх ёстой.
Аяллын хөтчийн ажлыг журамжуулж, тэдний мэргэжлийн орчныг цэгцэлж, байнгын сургалт хийж, үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй. Үүний дээр аялал жуулчлалын олон газар “зүй зохисгүй хямд үнэтэй аялал” зохион байгуулах  замбараагүй үзэгдлийг цэгцлэн засаж, “зүй зохисгүй хямд үнэтэй аялал”, хөтөч нь жуулчдыг бараа худалдан авахыг шууд буюу дам байдлаар албадах, мөн зөвшөөрөлгүйгээр аялал жуулчлалын бизнес эрхлэхийг зогсоох хэрэгтэй гэж уг мэдэгдэлд заажээ.
Найруулагч:
ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:
ХОУР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn