Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөл хуралдлаа

705

Замын-Үүд сумын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн2022 оны зөвлөгөөн боллоо. Албаныхан Замын-Үүд сумын хил хамгаалалтад туслах орон тооны бус зөвлөлийн 2021 оны ажлын үр дүн, улсын хил хамгаалалт, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны товч дүнг танилцуулснаас гаднахилийн гадаад, дотоод цагийн байдлын дүгнэлт, цаашид анхаарах асуудлаар хэлэлцсэн байна.
Тус зөвлөл нь Монгол Улсын Хилийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 149 дүгээр зарлигаар батлагдсан “Улсын хил хамгаалалтад оролцуулах журам”-ыг хэрэгжүүлж, Улсын хил хамгаалалт, хилийн боомтын аюулгүй байдлыг хангаж ажиллах чиг үүрэгтэй.
Тус зөвлөгөөнд Замын-Үүд сумын Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн дарга, сумын Засаг дарга Б.Анхбаяр, Хил хамгаалах туслах хүчний орон тооны бус зөвлөлийн орлогч дарга Хилийн цэргийн 0108 дугаар ангийн Захирагч, Хурандаа В.Намхайнямбуу болон зөвлөлийн гишүүд оролцжээ.
Ташрамд дурдахад Дорноговь аймгийн Эрдэнэ, Өргөн, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сум БНХАУ-тай газар нутгаараа хиллэдэг бөгөөд тухайн сумдын  малчин ард иргэд  хил хамгаалах үйлсэд оролцдогоороо онцлогтой юм.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn