ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

43



Ирээдүйн санхүүгийн аялалдаа яг одоо бэлдэж, хүсэл мөрөөдөл, төлөвлөгөө, зорилгодоо зориулан хадгаламж нээхийг хүсвэл, эсвэл амьдралд тулгарч болох гэнэтийн тохиолдолд хэрэг болох хуримтлалтай болмоор байвал ХААН Банкнаас харилцагч та бүхэндээ зориулан орон даяар зарласан "Хадгалаад аял” урамшуулалт аянд нэгдэхийг урьж байна.

Санхүүгийн зөв дадлыг хэвшүүлж, итгэл дүүрэн маргаашийн төлөө мөнгөө хуримтлуулахад тань туслах энэхүү аянд нэгдээд Турк улсад аялах эрх болон өөр олон урамшууллын эзэн болоорой.

Тодруулбал, харилцагч та 2022 оны 3-р сарын 31-нээс 2022 оны 6-р сарын 30-ны хугацаанд гурван сар болон түүнээс дээш хугацаатай бүх төрлийн (төгрөг, ам.доллар, юань)  хадгаламж нээлгэх болон  хадгаламждаа орлого нэмэх 100,000 төгрөг тутамд нэг тохирлын эрхтэй болох юм.

Урамшуулалд хамрагдах болзол:

  • Салбар нэгж болон цахим сувгуудаар 3 сар болон түүнээс дээш хугацаатай хадгаламжийн данс шинээр нээж, хийсэн орлогын 100,000 төгрөг болон түүнтэй тэнцэх валют тутамд 1 тохирлын эрх;
  • 3 сар болон түүнээс дээш хугацаатай хадгаламжийн дансандаа нэмж хийсэн орлогын 100,000 төгрөг болон түүнтэй тэнцэх валют тутамд 1 тохирлын эрх;
  • Хугацаатай хадгаламжийн дансаа 3 сар болон түүнээс дээш хугацаагаар сунгах бүрд 1 тохирлын эрх тус тус олгогдоно.

Тохирлын эрх нь тухайн сардаа хүчин төгөлдөр үйлчилнэ. Жишээлбэл, 4-р сард аяны болзол ханган тохирлын эрх авсан харилцагч 2022.05.05-ны өдрийн тохиролд оролцоно. Харин 5-р сард болзол хангаагүй тохиолдолд 2022.06.06-ны тохиролд оролцохгүй юм.

Аян үргэлжлэх хугацааны туршид фэйсбүүк дэх ХААН Банкны албан ёсны хуудсаар 3 удаа лайв хийж,  үндэсний хэмжээнд нийт 42 харилцагчийг урамшууллын эздээр тодруулна.

Нийт аяны урамшуулал:

  • Турк улсад аялах эрх                                                                     9 харилцагч
  • Электрон барааны эрхийн бичиг /1,000,000₮/                         18 харилцагч
  • Хадгаламжийн эрхийн бичиг /500,000₮/                                   9 харилцагч
  • iPhone 12 гар утас                                                                             6 харилцагч

Тохирол:

  • 2022.03.31 – 2022.04.30-ны өдрүүдэд аянд оролцох болзол хангасан харилцагчдаас урамшууллын эздийг 2022.05.05-ны өдөр тодруулна.
  • 2022.05.01 – 2022.05.31-ний өдрүүдэд аянд оролцох болзол хангасан харилцагчдаас урамшууллын эздийг 2022.06.06-ны өдөр тодруулна.
  • 2022.06.01 – 2022.06.30-ны өдрүүдэд          аянд оролцох болзол хангасан харилцагчдаас урамшууллын эздийг 2022.07.07-ны өдөр тус тус фэйсбүүк дэх ХААН Банкны албан ёсны хуудсаар шууд тодруулах болно.

Тохирлын эрх хасагдах нөхцөл:

  • Тухайн тохирлын хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацааг сунгаагүй;
  • Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансны гэрээг цуцалсан тохиолдолд тухайн дансны тохиролд оролцох эрх тус тус хасагдана.

Бидний санал болгох хадгаламжийн төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэхийг сонгон хадгаламжаа өсгөөрэй. Дэлгэрэнгүй нөхцөл мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.


Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn