ХААН Банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг угтсан аяны нээлтэд оролцлоо

709

Дэлхийн хуримтлалын өдрийг одоогоос 100-гаад жилийн өмнө буюу 1924 оны 10-р сарын 31-ний өдрөөс дэлхий дахинаа тэмдэглэж иржээ.
Хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжиж, ирээдүйдээ зориулан хуримтлалтай болохын ач тусыг сурталчлан таниулах зорилготой энэхүү арга хэмжээг Монгол Улсад 2012 оноос хойш Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкууд хамтран тэмдэглэж, жил бүр хуримтлалын аян өрнүүлж ирсэн уламжлалтай.   
Энэ жилийн тухайд “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяныг “Бүгдээрээ хуримтлуулъя” уриатайгаар 10-р сарын 1-31-ний хооронд Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассе” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран Улаанбаатар хот болон орон нутагт илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд буй юм.
Тус аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотод болж, энэ үеэр ХААН Банк эцэг эхийн хамт хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад “Teen” хүүхдийн багц үйлчилгээгээ танилцуулж, үнэ төлбөргүй хадгаламж нээн өгч, гарын бэлгээр урамшууллаа. Мөн эцэг эхчүүд, оюутан залуус болон залуу гэр бүлүүдэд ХААН Банкны хамт олон хуримтлалын хадгаламжийн бүтээгдэхүүнээ танилцуулан, хуримтлал үүсгэхийн ач холбогдлын талаар, зөвлөгөө мэдээлэл хүргэж ирээдүйдээ бодитой алхам хийх боломжийг нээж өгсөн юм.
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг угтсан энэхүү аянд ХААН Банк өмнөх жилүүдийн нэгэн адил идэвх санаачилгатай манлайлан оролцож, “Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр”-ийнхөө хүрээнд хүүхэд багачууд, оюутан залуучууд болон эцэг эхчүүдэд зориулан хуримтлалын тухай сонирхолтой зөвлөмж, контентуудыг нэг сарын турш бэлтгэн хүргэхээр зорьж байна.
Бүгдээрээ хуримтлуулъя
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn