Гурван зуу гаруй мянган толгой мал өөрийн аймагт оторлож байна

363

Дорноговь аймгийн ХХААГ-ын мэдээллээс үзэхэд энэ хавар тус аймагт 13 сумын нийт 600 өрхийн 362,0 мянган толгой мал өөрийн аймаг дотроо оторлон өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.
Үүнээс өөр аймгийн нутагт дөрвөн сумын 36 өрхийн 24,5 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт зургаан сумын 250 өрхийн 130,5 мянган толгой мал, сум дундын отрын бүс нутагт нэг сумын хоёр өрхийн 2,1 мянган толгой мал хаваржиж буй.
Харин хилийн зурваст зургаан сумын 148 өрхийн 124,7 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт хоёр сумын 164 өрхийн 80,2 мянган толгой мал тус тус отроор хаваржиж байгаа аж. Энэ жил тус аймгийн нийт нутгаар цаг агаар тогтуун, салхи шуурга багатай сайхан хавар болж байгаа юм.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn