Дорноговь аймаг отрын мал хүлээж авахгүй
Энэ оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар Дорноговь аймагт Дундговь, Өвөрхангай аймгаас 11 өрхийн 6916 толгой мал намаржиж байна.
Эдгээр малчид тус аймгийн нутагт өмнөх онд өвөлжиж хаваржиж байжээ. Гадны аймгийн малчид Иххэт, Эрдэнэ, Өргөн, сумын нутагт оторлож байна.
Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу мал амьтны гоц халдварт өвчний эрсдэл ихтэй зарим аймгаас Дорноговь аймгийн нутагт мал амьтны шилжилт хөдөлгөөн хийх, отор нүүдэл зохион байгуулахыг энэ оны есдүгээр сарын 21-нээс 2022 оны зургадугаар сарын 15-ныг хүртэл хугацаагаар хориглосон юм.