Замын-Үүд рүү зорчих иргэд вакцины гуравдугаар тунд хамрагдана

512


“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын-Үүд сумын Онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ. Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн автобусаар зорчих зорчигч сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу вакцины гуравдугаар тунд хамрагдсан гэрчилгээ, эрүүл мэндийн тодорхойлтоор вакцинд хамрагдаагүй эмчийн магадлагааг баримт бичигтээ хавсаргах аж.
Мөн ПГУ шинжилгээний хүчинтэй хугацаа дуусаагүй байх, түргэвчилсэн шинжилгээний хариу хүчинтэй байх, 12 наснаас дээш хүүхэд шинжилгээнд хамрагдсан байх бөгөөд өөрийн биеэр баримт бичгээ үндэслэн тасалбар захиалах шаардлагатай аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn