“Эх орон-Өв уламжлал” яруу найргийн чуулган боллоо

66


Дорноговь аймгийнтөв номын сан,аймгийнЗДТГ,  МЗЭ, Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв хамтран “Эх орон-Өв уламжлал” яруу найргийн чуулганыгөнгөрөгч 11 дүгээр сарын 25-26-ндзохион байгууллаа.
Орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа түүхэн жилийн хүрээндтус чуулганд Болор цомын эзэн яруу найрагчид болон аймаг сумын нийт 25 яруу найрагч шүлгээ уншиж үзэгч олны сонорыг мялаасан юм.Яруу найргийн чуулганд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МУСГЗ, яруу найрагч Д.Нямаа, “Болор” цомын эзэн Ц.Хулан, Б.Галсансүх, Ш.Лхамноржмаа, Н.Гантулга, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Саруулдалай зэрэг олон яруу найрагч ирж оролцсоноос гадна  Дорноговийн яруу найрагчид ч мөн оролцсон юм.  
“Ковид-19” цар тахлаас үүдэж уншигч үзэгчдээр цангасан“Саран хөхөө”театрын тайз эл үдэшутга уянгын гэгээн шүлгүүдээргэрэлтэж,олны нижигнэсэн алга ташилтаардүүрч, сайхан инээд наргиа,дуу хууранд умбасан юм.
Зохиолчид мөн Хамарын хийд, хайрхан уулнаа зорчижНоён хутагт Данзанравжаагийн авшиг шингэсэннутаг уснаас эрч хүч, энерги өвөртлөөд буцжээ . 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn