Сулинхээр отрядын түүхт 80 жилийн ой тохиов

1 046


Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин хурандаа Э.Халтарын нэрэмжит цэргийн гавьяаны одонт хилийн 0168 дугаар анги буюу Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээр отрядын түүхт 80 жилийн ой тохиолоо.
Тус анги Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ой, отряд байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж чөлөөлөх дайнд оролцсон дайчдад зориулж өөрсдийн гараар бүтээсэн хүрэл хөшөө, мөн хилчдээс төрсөн 14 баатрын хөшөөний цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулжээ.
Сулин хээрийн отряд түүхийн хугацаанд улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангаж эгнээнээсээ гурван генерал, 60 гаруй хурандаа цолтон төрүүлсэн Хил хамгаалах байгууллагын ууган ангиудын нэг аж.
Орон нутгаас хилчдийн ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хил хамгаалах байгууллагын ажилд зориулж 250 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Сулинхээрийн отряд нь Монгол Улсын зүүн өмнөд хилийг хамгаалдаг хилийн анги салбар бөгөөд энэ бүс нутагт  хоёр улсын худалдаа арилжаа нэвтэрдэг Ханги хилийн боомт ажилладаг юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn