Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлжээ

639

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сайншанд сумын хөгжлийн бэрхшээлтэй 50 хүүхэд эцэг эх асран хамгаалагч нарын хамт GOBI CINEMA” кино театрт  "Бяцхан чөтгөрийн хүсэл" уран сайхны киног үнэ төлбөргүй үзжээ. Мөн Музей сургалт судалгааны төв хүүхдүүдэд орон нутгийн музейг үзүүлсэн байна.
Энэ үеэр хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж, Санхүүгийн боловсрол, угийн бичиг хөтлөлтийн мэдээллийг өгч Цагдаагийн газрын сэтгэл зүйч З.Золзаяа зөвлөгөө мэдээлэл өгсөн аж.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ-аас Сайншанд сумын 50, Замын-Үүд сумын 30 хөгжлийн бэрхшээлтэй нийт 80 хүүхдэд амин дэм, витамины дэмжлэг үзүүлсэн бол Уран дэлгэцНАРА эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй 45 эмэгтэйг үнэ төлбөргүй шинжилгээ зөвлөгөөнд хамруулсан байна.
Дээрх ажлыг аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, ХХҮГ, Сайншанд сумын багуудын ажлын алба, Насан туршийн боловсролын төв хамтран хэрэгжүүлсэн аж.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn