Алтанбулаг, Цагааннуур боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
ОХУ хилээ хаах гэж байна гэсэн мэдээлэл гараад байгаа.
Харин Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлснээр Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр Алтанбулаг, Цагааннуур боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм байна.
Тухайлбал, 10 дугаар сарын 26-ны өдөр Алтанбулаг боомтоор 80 тээврийн хэрэгсэл, Цагааннуур боомтоор 36 тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ.
ОХУ даяар 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7-ны өдрүүдийг амралтын өдрүүд болгох шийдвэр гаргасан нь хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж тус улс мэдээлжээ.