Ханги хилийн боомтыг ногоон бүс болгоно

645

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомтыг ногоон бүс болгож хилийн боомт дахь экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх ажлыг албаныхан зохион байгуулж байна.
Хилээр тээвэр хийдэг жолоочийн тоог 52 байсныг 136-аар нэмэгдүүлсэн бөгөөд цаашид  ариутгалын пунктийг наймдугаар сард багтаан бүрэн ашиглалтад оруулах, зам дагуу нийт 76 тэмдэг, тэмдэглэгээг суурилуулах, замын дагуу гортиг татах, аж ахуйн нэгжүүдийн тусгаарлан ажиглах байрны стандартыг хангуулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Аймгийн Засаг даргын захирамжаарХанги хилийн боомтоор тээвэрлэх ачаа тээврийн тоог нэмэгдүүлэх, терминал тээвэрлэлтийг нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх зориулалтын байгууламж байгуулах, Ханги хилийн боомтыг “Ногоон бүс” болгоход шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шуурхай бүлэг, Ажлын хэсгийг томилж байсан юм. Ташрамд дурдахад Ханги хилийн боомтоос энэ оны долоодугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 05-ныг хүртэл 1,6 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn