Ханги хилийн боомтын нөхцөл байдалтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэжээ

788

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал тус аймгийн Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомтын нөхцөл байдалтай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.

Ханги хилийн боомтоор тээвэрлэх ачаа тээврийн тоог нэмэгдүүлэх, терминал тээвэрлэлтийг нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх зориулалтын байгууламж байгуулах, Ханги хилийн боомтыг “Ногоон бүс” байлгахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шуурхай бүлэг, ажлын хэсгийг томиллоо.
Мөн уул уурхай, ачаа тээвэрлэлтийн компаниудын төлөөлөлтэй уулзаж, өдөрт хилээр гарах ачаа тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ.
Ханги хилийн боомт нь Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хоёр дахь том боомт бөгөөд нүүрс тээврийн авто машинууд байнга зорчиж байна. Тиймээс  Хатанбулаг сум дахь Хангийн боомтыг өргөтгөх, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, ачаа барааг түргэн шуурхай тээвэрлэх асуудал чухал байгаа юм.
Ханги боомтоор БНХАУ-ын талаас уул уурхайн боловсруулах чиглэлийн тоног төхөөрөмж, барилгын материал болон бусад техник тоног төхөөрөмж импортоор нэвтрүүлснээр Замын-Үүд боомтын ачааллыг бууруулах боломжтой гэж албаныхан мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn