Замын-Үүдийн суманд сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг зогсоов

342
 
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын танхимын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Тэрбээр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон Нэгдсэн эмнэлэг, "Борхойн наран" өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудтай уулзаж, коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдалтай танилцав.
Цар тахлын тархалтаас шалтгаалан өвчлөлийг бууруулах арга хэмжээ авч сумын Онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг 2021 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хүртэл цахим хэлбэрт шилжүүллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn