Замын-Үүд суманд тодорхой цагт хөдөлгөөн хязгаарлажээ

Тодрулбал тус суманд 20:00-06:00 цагийн хооронд 10 хоногийн хугацаатайгаар явган зорчигч болон авто машины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна. Улмаар Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж эхэллээ.
