Гал бадраах ёслол боллоо

465

Дорноговь аймгийн ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” ХХК 2021-2022 оны өвлийг өнөтэй давах бэлтгэл ажлыг хангаж, дулааны станцын "Гал тахих" ёслолын ажиллагааг энэ оны 9 дүгээр сарын 29-ний билэгт сайн өдөр зохион байгууллаа.
Тус компани Сайншанд сумын хэмжээнд 3496 айл өрх, 300 гаруй аж ахуйн нэгж, 60 төсөвт байгууллагыг дулааны эрчим хүч, хэрэглээний усаар тасралтгүй ханган ажилладаг.

Мөн дэвшилтэт техник технологийг  үйл ажиллагаандаа нэвтрүүлж, баталгаат усан хангамж, дулаан хангамж, ариутгах татуургын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм. Еслолын үйл ажиллагаанд “Чандмань-Илч” ХХК-ийн захирал Д.Эрдэнэбаяр, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр болон компанийн ажилтнууд оролцлоо.
 Тус  компанийн түүхт 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажиллаж байгаа алба хаагчдыг салбарын яам, аймгийн ИТХ, Засаг дарга, Сайншанд сумын Засаг даргын шагналаар шагнав. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn