Дулааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийг нэгтгэх тухай хэлэлцэв

621

Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан наймдугаар сарын 27-нд хуралдлаа.

Хуралдаанаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, ахуйн хэрэглээний халуун усаар хангах дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг хариуцдаг “Чандмань бадрал” ОНӨХХК-ийг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-тай нэгтгэх тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцлээ.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар компанийн ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, төрийн өмчит үйлдвэрийн газрын батлагдсан бүтэц орон тоонд шилжүүлэх замаар нэгтгэхийг уламжилж “Чандмань бадрал” ОНӨХХК-ийн хөрөнгийг “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-т шилжүүлэх тухай хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Замын-Үүд сумын дэд бүтэц хөгжиж хүн амын нягтаршил ихсэж байгаа энэ үед тус хоёр компани нэгдэж орон нутаг нэгдсэн том дулааны станцтай болсноор ус, дулааны хангамжаар бүрэн хангагдах боломжтойы гэж албаныхан онцлов.

     Мөн Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах  тухай, Монгол Улсын төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn