Гаргасан зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ

650
Мэргэжлийн хяналтын газрын даргын гаргасан удирдамжийн дагуу аймгийн МХГ-аас Хатанбулаг сумын нутаг "Ханги" хилийн боомтод  уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч болон улс хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд энэ оны долоодугаар сарын 22-ноос 24-нд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад нийтийн хоол үйлдвэрлэлийн байр нь стандартын шаардлага хангаагүй, хоолны цэс байхгүй, ажилчид дүрэмт хувцас бүрэн өмсөөгүй /малгай, бээлий, маск, амны хаалт, нүүрний хаалт,/ технологи карт баталгаажуулаагүй, хоолны дээж аваагүй хаягжуулаагүй, бүртгэл хөтлөөгүй, ажилчдын цайны газар цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байгааг тогтоосон аж.
Мөн ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хог хаягдал цуглуулах цэг, хогийн савгүй, орчны хог хаягдал их, тусгаарлах байр нь халдварын гурван бүсгүй, тусгаарлах байрны гадна орчин камержуулаагүй зэрэг нийтлэг 68 зөрчил, дутагдал илэрснийг улсын байцаагчийн хамтарсан албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
Албаныхан хяналт шалгалтад нийт 17 аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандарт, Байгаль орчин, Авто замын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийж  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn