Хур хог цэвэрлэх ажил үргэлжилж байна
Төвлөрсөн хогийн цэг байгуулах, хоггүй цэвэр хоттой болох ажлын хүрээнд Сайншанд сумын гуравдугаар багийн нутаг Сайншанд-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын уулзварын хоёр талаар хуримтлагдсан хогийг цэвэрлэж байна.
Нийт 30 гаруй га талбайд олон жил хуримтлагдсан хур хог хаягдлыг цэвэрлэх ажлыг орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн компаниудын техник хэрэгслийг дайчлан цэвэрлэж байгаа юм..
Аймгийн удирдлага орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Шунхлай” ХХК, “Сод Монгол” ХХК, “Тэс петролиум” ХХК, “НИК” ХХК, “Магнай трейд” ХХК-ийн Дорноговь салбарын захиралтай уулзаж байгаль ээлтэй хог хаягдал ялган ангилах тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, төвлөрсөн хогийн цэгээс бусад газарт хур хог хаягдал дахин үүсгэхгүй байх чиглэлээр тогтмол хяналт тавих, нийгмийн хариуцлагын хүрээнд хур хог цэвэрлэх ажлын санхүүжилтийг шийдвэрлэж орон нутагтай хамтран ажиллахыг үүрэг болгосон юм.
Хур хогийн цэвэрлэгээг “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын ажилчид, “Чандмань-илч” ОНӨХХК, “Доншен Газрын тос (Монгол)“ ХХК, “Гантулга трейд” ХХК, “Эвийн гэрээ” ХХК, “Дэлгэр баясах зам” ХХК, иргэн н.Одбаяр, П.Мөнхбат нарын автомашин, техник, хэрэгслийн дэмжлэгтэйгээр явуулж, 70-80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.