“Ашиг хоргын чулуу” ХХК Сайншанд сумын хэрэглэгчдийг өдөр бүр шинэ өндгөөр хангаж байна

762


 Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Ашиг хоргын чулуу” ХХК  2017 онд үйл ажиллагаагаа эхэлжээ.
Тухайн үед 1000 дэгдээхийг бойжуулан үйл ажиллагаагаа эхэлж байсан тус компани эдүгээ орон нутгийн хоёр иргэнийг ажлын байраар хангаж, 5000 өндөглөгч тахианаас өдөрт 4500 гаруй өндөг авч зах зээлд борлуулж байна. Тус компани нийт 3500 мкв 50х70 хэмжээтэй талбайд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашдаа үйлдвэрлэлээ өргөтгөж аймгийн хэмжээнд хэрэглэгчдийг  өндгөөр хангах зорилт тавьжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn