Айлын өвөлжөө шатаж 114 бог мал хорогдов
Дорноговь аймгийн Айраг сумын Нарт багийн “Гүн хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т/ айлын өвөлжөө шатаж олон тооны мал хорогджээ.
Гал түймрийн дуудлагыг 02.01-ний өдрийн 17:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 32 км зам туулан 19:20 цагт очиход иргэн Ж-ийн 35х40 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 73 ямаа, 41 хонь, нийт 114 бог мал өртөж хорогджээ.