Айлын өвөлжөө шатаж 114 бог мал хорогдов

971


Дорноговь аймгийн Айраг сумын Нарт багийн “Гүн хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т/  айлын өвөлжөө шатаж олон тооны мал хорогджээ.
Гал түймрийн дуудлагыг 02.01-ний өдрийн 17:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 32 км зам туулан 19:20 цагт очиход иргэн Ж-ийн 35х40 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 73 ямаа, 41 хонь, нийт 114 бог мал өртөж хорогджээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn