Зуун буудалт даамын тэмцээнд багийн дүнгээр Эрдэнэ сум тэргүүллээ
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны 100 буудалт даамын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд аймгийн төв болон сумын 180 өсвөрийн даамчид оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээн дөрвөн насны ангилалд хоёр төрлөөр явагдсан бөгөөд таваас долоон насны ангиллын охидын тэргүүн байрт Эрдэнэ сумын Б.Лхамдэлгэр, хөвгүүдийн тэргүүн байрт Сайншанд сумын М.Мөнх-Эрдэнэ шалгарав.
Наймаас арван насны ангиллын хөвгүүдийн тэргүүн байрт Айраг сумын Х.Мөрөн, охидын тэргүүн байрт Эрдэнэ сумын А.Цэлмүүн шалгарчээ.
Харин 11-13 насны ангиллын хөвгүүдийн тэргүүн байрт Айраг сумын Б.Эрхэмбилэг, охидын тэргүүн байрт Сайншанд сумын Л.Надмид, 14-16 насны хөвгүүдийн ангилалд тэргүүн байрт Эрдэнэ сумын Б.Отгонбаяр, охидын тэргүүн байрт Сайншанд сумын Н.Налжирмаа тус тус шалгарав.
Багийн дүнгээр тэргүүн байрт Эрдэнэ сум, хоёрдугаар байрт Сайншанд сум, гуравдугаар байрт Айраг сум шалгарчээ.