Шамбалын оронд мөр гаргах ёслол боллоо

912

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг Өвөрбаясгалант Хамарын хийдээс Шамбалын оронд мөр гаргах ёслолыг есдүгээр сарын 10-нд зохион байгууллаа.

Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсан данзанравжаа 1853 оны харагчин үхэр жил Хамарын хийдийн зүүн хойд талын Алтан гавал аяга хөмөрсөн мэт жижиг овооны өмнө Шамбалын оронд хожмын шавь нартайгаа дахин уулзахын ерөөлтавьж байжээ.

Хамарын хийдийн газар тиг татан Дүйнхор буюу цагийн хүрдний хот мандлыг байгуулан 108 суваргыг босгож тэнд үйлдэх зан үйлийг дэглэн горимлож ирээдүйд хамаг олон амьтныг энэхүү хот мандлаар дамжуулан үтэр түргэн билэг оюуны төгс дээд түвшинд хүргэх ерөөл бэлгийг үүсгэн адистидыг оршоосон бөгөөд хожмын шавь нар нь тэрхүү зан үйлийг үргэлжлүүлсээр өдгөө 166 дахь жилдээ золгож байгаа аж.

Энэхүү зан үйлд оролцсон хэн бүхэн Ноён гэгээний талбисан их ерөөлд багтах ба их буяны чуулганыг хурааж өөрийн сүнсэн бие хийгээд билэг оюунаа ном бясалгалын их адистидээр цэнгүүлдэг гэж үздэг аж.Сүсэгтэн олон  “Ганжуур” хэмээх хөлгөн судрыг баринШамбалын орон өөд горооны замаар зорчсон.

Мөн Шамбалын оронд лам нарДүйжид ням буюу цагийн хүрдний үндэс номыг уншсан болих соёмбот өвгөн суваргад Ханд цэжү хурал хуржээ.

Харин үдээс хойш Хамарын хийдийн Цогчин дуганад Янра шигбий жойтав буюубуян хишгийн сав засах заслыг хийсэн байна. Мөн Тойногийн сүмд маань хөгжөөж Өвгөн суваргад Лүйжин хурлаа. Өвгөн суварганы гадаа үүдэнд бүх нийтээр Зулын ерөөл уншиж зул мандаажээ.

Ноён хутагтын долоо дахь үеийн тахилч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Алтангэрэл агсан өнгөрсөн зууны ерээд оноос эхэлж Хамарын хийд болонӨвгөн суваргыг сэргээн босгож, хутагтын өв соёлыг хадгалж хамгаалж, музей байгуулж, эд өлгийн зүйл болон бүтээл туурвилыг нь ард олонд хүргэж, судалгааны эргэлтэд оруулснаар Хамарын хийдийг зорих гадаад, дотоодын жуулчин, сүсэгтэн олны тоо нэмэгдсэн юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn